ОХУ Украинд халдсанаас хойш "Украины 43 мянга орчим цэрэг амь үрэгдлээ" гэж Владимир Зеленский мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дайнаас үүдэн 370 мянган хүн бэртэж гэмтсэн гэдгийг зарлаж, энэ тоонд нэг бус удаа шархадсан цэргүүд багтсан бөгөөд зарим нь хөнгөн бэртэл авсан тухай дурджээ.
Тэрбээр мөн Оросын 198 мянган цэрэг алагдаж, 550 мянган цэрэг шархадсан тухай ярив. Киев, Москва аль аль нь амь үрэгдэгсдийн тооцоог тогтмол нийтэлдэг ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалздаг.
Украины ерөнхийлөгчийн хэлсэн уг тоо нь он гарснаас хойш украин цэргүүдийн нас баралт мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харуулж байна.
Хамгийн сүүлд Зеленский өнгөрсөн хоёрдугаар сард Украины хохирогчдын талаар мэдээлэл өгөхдөө 31 мянган хүн амиа алдсан гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп олон нийтийн сүлжээнд "Украин 400 мянган цэргээ алдсан, харин 600 мянган орчим орос хүн алагдаж, шархадсан" гэж бичсэн байдаг. Гэвч Трамп эдгээр тоо баримт хаанаас ирснийг дурдаагүй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)