Шон “Дидди” Комбстой холбоотой бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн нэгэн эмэгтэй нэхэмжлэлээ өөрчилж, өөрийг нь реппер Жэй Зи хүчирхийлсэн гэх мэдүүлгийг нэмж оруулсан байна.
Тухайн эмэгтэй Анх 10 дугаарсард Комбсын эсрэг нэхэмжлэл гаргасан ч ням гарагт Жэй Зи гэгддэг рэппер, бизнесмен Шон Картерыг иргэний нэхэмжлэлд хариуцагчаар нэмж оруулсан байна. Картер бол Комбстой холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж буй анхны алдартан юм.
“Дидди” нэрээр алдаршсан реппер, продюсер Комбсыг бэлгийн наймаа, биеэ үнэлэлттэй холбоотой маш олон хэргээр буруутган баривчилсан билээ. Гэвч Комбс уг хэргүүдэд өрийгөө буруугүй гэж мэлзсээр буй. Жэйн Доу гэх уг эмэгтэй 2000 онд Видео хөгжмийн шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэг дээр Комбс, Картер нарт хүчиндүүлэх үедээ 13 настай байсан гэж мэдэгджээ. Тэр үдэшлэг дээр ундаа л уусан бөгөөд эхлээд Жэй Зид хүчиндүүлжээ. дараагаар нь түүнийг Комбс үргэлжлүүлэн хүчиндсэн гэж мэдүүлэгтээ дурджээ. Улмаар Комбсыг цохиж, үдэшлэгээс зугтсан аж.
Түүний эхнэр дуучин Биёонсэ одоогоор тайлбар хийгээгүй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)