Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Talents Tokyo 2024”-ийн тусгай шагналыг хүртлээ. Тодруулбал, энэ удаагийн шалгаруулалтаар анх удаа тусгай байрын шагналыг гурван бүтээлд олгосноос хоёр дахийг нь П.Лхагвадулам найруулагчийн “The Vision of Lonely Mountain” бүтээл хүртсэн юм.
Түүнчлэн "Эр хүний зан төлөвийг эмэгтэй хүний өнцгөөс нарийн мэдэрч, Япон-Монгол хоёр соёлыг хослуулан онцгой түүх өгүүлж чадсан найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын The Vision of Lonely Mountain бүтээлд хоёр дахь тусгай байрын шагналыг олгов" хэмээжээ.
Ташрамд, Берлиний Олон Улсын Кино Наадамтай хамтран хэрэгжүүлдэг “Talents Tokyo” хөтөлбөрийн хүрээнд Азийн авьяаслаг залуу кино уран бүтээлчдийг дэмжиж, сургалт зохион байгуулж, олон улсад Азийн соёлыг түгээж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмждэг байна. Мөн хөтөлбөрийн үеэр олон нийтэд танилцуулсан уран бүтээлээс шилдгүүдийг тодруулдаг юм.
Эх сурвалж: УСНЫ ГУДАМЖ
Сэтгэгдэл (2)