26 жилийн туршид ирэх оны өнгийг тодорхойлсоор ирсэн "Pantone" компани ирэх 2025 оны онцлох өнгөөр "сэтгэлгэгдэл төрүүлэх зөөлөн бор - Mocha Mousse"-г тодруулжээ. Уг өнгө нь ирэх онд хувцас загвар, урлагийг салбарт түлхүү ашиглагдах нь гарцаагүй. Компанийн өнгөний мэргэжилтнүүд Пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Mocha Mousse өнгийг "тайтгаруулагч дулаан мэдрэмжийг үргэлж төрүүлэхүйц зөөлөн бор байх болно" хэмээн дурдсан байна.
Уг компани нь АНУ-ын Нью Жерси мужийн Карлстадт хотод байрладаг Америкийн хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Олон төрлийн салбарт, ялангуяа график дизайнд хэрэглэгддэг өнгө захиалгын систем болох "Pantone" тааруулах системээрээ алдартай. Pantone компани жил бүрийн арванхоёрдугаар сард тухайн жилийнхээ өнгийг нэрлэдэг билээ.
"Дулаан бор, PANTONE 17-1230 кодтой Mocha Mousse өнгө нь какао, шоколад, кофены амтыг санагдуулж, тав тухыг мэдрүүлнэ" гэжээ. "Pantone"-гийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман энэ өнгө нь "бодол санааны өгөөмөр сэтгэлийг бэлгэднэ" гэв. Тэрбээр мөн " Mocha Mousse нь хүрэн өнгөний талаарх бидний ойлголтыг эелдэг мэдрэмжээр бялдана. Мөн эв найрамдалтай байхыг бэлгэднэ" хэмээсэн байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард "Pantone" компани дараа жилийн өнгийг тодорхойлдог бөгөөд 26 дахь удаагаа ийнхүү нэрлэж байна. "Pantone Color Institute"-ийн мэргэжилтнүүд өнгөний сонголтоо хийхийн тулд интерьер дизайны чиг хандлага, поп соёлын онцгой мөчүүд болон хүний сэтгэл зүйг судалдаг.
Тэд 1999 онд хамгийн анх жилийн өнгийг тодорхойлсон нь тэнгэрийн "Цэнхэр" өнгө байв. Сүүлийн үед, 2024 онд "энх тайван, амар амгаланг бэлэглэдэг цайвар, жимсний өнгө" болох Peach Fuzz, 2023 онд сүүдэрлэг "Viva Magenta" зэрэг сонгогджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)