Зуны олимпын наадам болсон Парис хотын хувьд энэ жил амжилтаар дүүрэн байлаа. Энэ амралтын өдрүүдэд Нотр-Дам дахин нээгдсэн бол одоо дэлхийн хамгийн дур булаам хотоор шалгараад байна. Энэ нь Францын нийслэл "Euromonitor International" судалгааны компанийн 100 хотын зорчих газрын жагсаалтад дөрөв дэх удаагаа дараалан тэргүүлж буй үйл явдал болов. Энэ жил 70 сая гаруй хүн уг хотод аялжээ.
Энэхүү судалгаа нь дэлхийн тэргүүлэгч хотуудыг судалж, аялал жуулчлал, тогтвортой байдал, эдийн засгийн үзүүлэлт, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг шалгуураар эрэмбэлдэг. Европ 2024 оны чансааг эхний 10-т зургаан хоттойгоор тэргүүлж байна. Мадрид 2-т, Ром, Милан 4 ба 5-д, Амстердам 7-д, Барселона 10-т бичигджээ.
Өнгөрсөн жил 10 дугаар байрт байсан, саяхан дэлхийн шилдэг хотуудын альтернатив индексийг тэргүүлж байсан Лондон жагсаалтын 13-т бичигдсэн бол Азийн өнгөлөг хот Сөүл 12-т байранд, баян хот Дубай 14-т бичигджээ. Лондон хот аялал жуулчлалын шилдэг дэд бүтцээрээ Парисын дараа жагсдаг ч аялал жуулчлалын бодлого, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдлын үзүүлэлтээрээ "Euromonitor international"-ийн шилдэг 10-т багтаж чадаагүй юм.
"Euromonitor International"-аас судалгаанд үндэслэн шалгаруулсан 2024 оны шилдэг 10 хот
- Парис
- Мадрид
- Токио
- Ром
- Милан
- Нью Йорк
- Амстердам
- Сидней
- Сингапур
- Барселона
2024 онд олон улсын хэмжээнд үнэлэгдсэн шилдэг 10 хот (Аялагчдын тоо)
- Бангкок (32.4 сая)
- Истанбул (23 сая)
- Лондон (21.7 сая)
- Хонконг (20.5 сая)
- Мекка (19.3 сая)
- Анталия (19.3 сая)
- Дубай (18.2 сая)
- Макао (18 сая)
- Парис (17.4 сая)
- Куала Лумпур (16.5 сая)
Л.Баяр