Лхагва гаргийн өглөө Манхэттен хотын төвд "UnitedHealthcare" компанийн гүйцэтгэх захирал буудуулж амиа алдлаа. Нью-Йорк Хилтон зочид буудлын гадуур Брайн Томпсон "UnitedHealthcare" чуулганд оролцохоор алхаж байх үед буутай этгээд 20 метрийн зайнаас гал нээж, олон удаа буудан амийг нь хөнөөжээ.
Зэвсэгт этгээд Баруун 54 дүгээр гудамжаар зугтаж, гудмаар хөндлөн гарч, Баруун 55 дугаар гудамжинд унадаг дугуйгаар зугтсан байна.
Мөрдөн байцаагчид сэжигтнийг метрогоор Мидтаун руу явсан байж магадгүй гэж үзэж байна. Тэд мөн түүнийг цахилгаан унадаг дугуйтай байсан эсэхийг шалгаж байгаа ажээ. Ямартай ч алуурчин одоог хүртэл сул явж байгаа юм.
АНУ-ын хамгийн том хувийн эрүүл мэндийн даатгалын компани болох "UnitedHealthcare" компанийн гүйцэтгэх захирал тэрбээр Миннесота мужийн Миннеаполис хотын захад амьдардаг байв: Томпсон 2021 оны дөрөвдүгээр сард компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрбээр өнгөрсөн жил тус компаниас 10.2 сая ам.доллар олсон байна. 2022 онд тэрбээр 9,8 сая ам.доллар, 2021 онд 9,6 сая ам.долларын ашиг олжээ.
Тэрбээр 2004 оноос эрүүл мэндийн даатгалын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд тус компанийн засгийн газрын хөтөлбөрийн хэлтсийн гүйцэтгэх захирал зэрэг олон удирдах үүрэг гүйцэтгэсэн. "UnitedHealthcare" бол АНУ-ын хамгийн том хувийн даатгагч юм. Томпсон энд ажиллахаасаа өмнө хэдэн жилийн турш "PwC"-д менежерээр ажиллаж байв. Тэрээр 1997 онд Айовагийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.
Л.Баяр