1994 онд бага насны хоёр хүүгээ усанд живүүлсэн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон Сюзан Смит гэх эмэгтэйг Өмнөд Каролинагийн Өршөөлийн Зөвлөл лхагва гарагт өршөөхөөс татгалзав.
Смит видеогоор мэдүүлэг өгч, шүүхээс өөрийгөө өршөөн тэнсэнгээр суллахыг гуйсан аж. Тэрбээр 1994 онд Юнион Каунти нуур руу машинаа унагаж, 3 настай Майкл, 14 сартай Алекс нарын амийг хөнөөсөн билээ. Одоо тэр Леат засан хүмүүжүүлэх байгууллагад бүх насаараа хоригдох ялтайгаар 30 жил болж байгаа юм.
Тэрбээр шүүхэд "Миний хийсэн зүйл аймшигтай байсныг би мэднэ" гэж нулимс дуслуулан хэлэв. Өршөөлөөс чөлөөлөх зөвлөл Смитээс өмнө нь шоронд байсан сахилгын хэргүүдийн талаар асуухад "алдаанаасаа суралцсан" гэжээ.
Шүүх хуралдаанд тэнсэнгээр суллахыг эсэргүүцсэн гэрчүүд, түүний дотор түүний хуучин нөхөр, хөвгүүдийн эцэг Дэвид Смит байв. Тэрбээр, "Би түүний шоронд юу хийснийг ярих гэж ирээгүй. Та бүгдэд баримт нь бий. Би зүгээр л Майкл, Алекс хоёрын өмнөөс, аавынх нь хувьд өмөөрч ирлээ. Бурхан бидэнд чөлөөт сонголт өгдөг. Гэхдээ түүний сонголт нь хөвгүүдээ хөнөөх байсан. Энэ санамсаргүй алдаа биш. Тэр зориудаар тэдний амьдралыг дуусгасан. Би түүний ял эдэлж байгаад хэзээ ч харамсаж байгаагүй" гэжээ.
Эцэст нь хөвгүүдийн эцэг тэнсэнгээр суллах зөвлөлд Сюзан Смитийг шоронд суулгахад 30 жил хангалттай хугацаа биш гэж хэлжээ.
Л.Баяр