БАРИМТ 1
Уг үйл явдал 1909 оны 11 дүгээр сарын 13-нд, одоогоос 115 жилийн өмнө тохиожээ.
БАРИМТ 2
АНУ-ын Иллинойс мужийн Черри хотын гадна байрлах Cherry Mine нүүрсний уурхайд гарсан гал юм.
БАРИМТ 3
Нийт 259 эр, тэр дундаа бага насны хөвгүүд уг гамшигт алтан амиа алджээ.
БАРИМТ 4
Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн гурав дахь уурхайн гамшиг юм.
БАРИМТ 5
1905 онд Сент-Пол нүүрсний компани нь Чикаго, Милуоки, Сент-Пол төмөр замын галт тэргэнд нүүрс нийлүүлэх зорилгоор уг уурхайг нээсэн түүхтэй.
БАРИМТ 6
Уурхай нэлээд гүн байсан бөгөөд гурван шат хэлбэрийн зузаан давхаргаас бүрдэж байв. Шат тус бүрийн зузаан 91 м. Доод шатлалаас дээш гардаг хоё гарцтай байжээ.
БАРИМТ 7
Үндсэн босоо гарц болон хоёрдогч гарц хоёулаа модон шаттай байжээ. Үндсэн босоо гарцыг механик өргөгч бүхий 26 м урт ган ховилоор тагласан байв. Хоёрдогч гарцны шунт дээр байрладаг том сэнс уурхай руу цэвэр агаар оруулах үүрэгтэй байв.
БАРИМТ 8
Уурхайчдын дунд олон тооны цагаачид багтсан. Тэдний ихэнх нь англиар ярьж чаддаггүй Италичууд байв.
БАРИМТ 9
Мөн 11-18 насны хөвгүүд энд ажилладаг байсан нь өр өвтгөдөг.
БАРИМТ 10
Тэдэнд тогтмол цалин байсангүй. Голдуу олборлолтынхоо хэмжээгээр цалинждаг байжээ.
БАРИМТ 11
1909 оны 11 дүгээр сарын 13-ны Бямба гарагт уурхайд 500 орчим ажилчин, ачаа гаргадаг хэдэн луус байв. Долоо хоногийн эхээр цахилгаан тасарсны улмаас ажилчид керосин дэнлүү, бамбар асаахад хүрчээ. Зарим нь зөөврийнх, зарим нь уурхайн хананд суулгасан байв.
БАРИМТ 12
Үд дундын дараахан луусыг хооллодог өвсөөр дүүргэсэн чиргүүл ханан дахь дэнлүүнээс оч авч, түймэр авалцсан аж. Оч анх авалцсанаас 45 минутын дараа ажилчид анх мэдсэн бөгөөд уурхайн тулгуур модон багана шатаж байжээ.
БАРИМТ 13
Уурхайн том сэнс галыг унтраахад нэмэр өгөх байсан ч дээш авирдаг модон шат бүхэлдээ шатсан байв. Улмаар уурхайчдын ихэнх нь ёроолд гацжээ.
БАРИМТ 14
Дээр байсан уурхайчид хоёр гарцыг хаасан ч доор үлдсэн уурхайчдыг хүчил төрөгчийн дутагдалд оруулжээ.
БАРИМТ 15
Тэдний 200 нь дээш аврах нүхээр, өргөх тор ашиглан гарчээ. Зарим уурхайчид үлдсэн хэддээ туслахаар уурхай руу буцаж ирсэн гэдэг. Эдгээрээс Жон Банди тэргүүтэй 12 нь зургаан оролдлогоор торон өргөгч ашиглан олон хүнийг аварсан. Харин долоо дахь оролдлогын үеэр өргөгч торны оператор уурхайчдын дохиог буруу ойлгож, хэт удсаны улмаас бүгд шатаж нас баржээ.
БАРИМТ 16
Уурхайд гацсан хэсэг хүмүүс угаараас өөрсдийгөө хамгаалахын тулд түр хана босгожээ. Хэдийгээр хоол хүнсгүй байсан ч тэд уурхайд гоождог байсан уснаас ууж, хар чийгнээс эрүүл мэндээ хамгаалах үүднээс байршлаа өөрчилсөөр байсан гэдэг. Найм хоногийн дараа амьд үлдсэн уг 21 хүн аврах багийнхантай таарчээ. Тэдний нэг нь астма өвчний улмаас хоёр хоногийн дараа нас барсан аж.
БАРИМТ 17
1910 онд Иллинойс мужийн хууль тогтоох байгууллага тус уурхайн аюулгүй байдлын дүрмийг чангатгасан.
БАРИМТ 18
1911 онд Иллинойс муж улс тусдаа хууль баталж, улмаар Иллинойс мужийн ажилчдын нөхөн олговрын тухай хуулийг боловсруулсан.
БАРИМТ 19
Амиа алдсан хүмүүст зориулсан хөшөөг 1971 оны тавдугаар сарын 15-нд Иллинойс мужийн Тээврийн газар болон Иллинойс мужийн түүхийн нийгэмлэг хамтран босгожээ.
БАРИМТ 20
2009 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд уг гашуудалт үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан "Cherry Village Hall"-д дурсгалыг хүндэтгэх шинэ хөшөө босгожээ.
БАРИМТ 21
Уурхайчдыг зоригжуулж, амьд гарах урмаар тэтгэж байсан нэг хүн нь В.Х.Клеланд гэх эр.
БАРИМТ 22
Нүүрс олборлох нь тухайн үед хамгийн хатуу хөдөлмөр байжээ. Газар газраас ирсэн цагаачдын хувьд энэ нь амьдралаа залгуулах ганц боломж байсан гэж хэлж болно.
БАРИМТ 23
Тэдний ихэнх нь архины хамааралтай, гэр бүлээ тэжээх хэрэгцээ нь өдөр бүр уурхай руу буцаж ирэх хөшүүрэг болдог байв.
БАРИМТ 24
1879 онд Брейдвуд уурхай үерт автсаны улмаас 80 хүн нас барахад хамгийн их хохирол амссан гэгдэж байв. Үүнээс хойш 1907 онд АНУ-ын Монанга хотод болсон уурхайн ослоор түүхэн хамгийн их хохирол амссан бөгөөд 398 хүн амь үрэгдсэн гэдэг. Харин дэлхийн түүхэнд гэвэл 1907 онд Японд болсон уурхайн ослоор 470 хүн амь үрэгдсэн нь хамгийн том эмгэнэлт үйл явдал байлаа.
Сэтгэгдэл (1)