Парисын Нотр-Дам сүмийн чухал хэсгүүд гал түймэрт өртсөнөөс хойш даруй таван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл 2020 оны эхэн үеэс эхлэлтэй сэргээн босголтын ажил дуусаж, сүмийн хонх дахин дуугарлаа.
Баасан гаргийн өглөө сүмийн найман хонх 2019 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа дугарсан тухай уг ажлыг удирдаж байсан Александр Гугеон хэлэв.
"Өнөө өглөө хонхны дууг сонсох нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа" гэж Гугеон CNN-д ярьж, хонх суурилуулах төсөлд нэг жил хагасын хугацаа зарцуулсан гэжээ.
Түймрийн улмаас хэсэгчлэн эвдэрсэн сүмийн хойд хэсгийн найман хонхны сэргээн засварлалтын ажил бүрэн дууссан бөгөөд хонх ирэх сард сүмийг албан ёсоор дахин нээхийн өмнөх техникийн туршилт хэлбэрээр дуугарсан нь энэ аж. Гурван шинэ хонхыг мөн олон нийтэд танилцуулж, пүрэв гарагт сүмд суурилуулсан байна.
Хамгийн том хонхыг Парисын олимпыг зохион байгуулах хороо хандивласан байна. Өмнө нь тус улсын үндэсний цэнгэлдэх хүрээлэн болох "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд тамирчид түрүүлж, дээд амжилт тогтоосон үед энэ хонхыг дуугаргадаг уламжлалтай байсан гэдэг.
Л.Баяр