Баасан гарагт Пакистаны баруун өмнөд хэсэгт орших галт тэрэгний буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 24 хүн амиа алдсан тухай орон нутгийн засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Кветта хотод болсон уг халдлагын үеэр дахин 53 хүн шархадсан гэж комиссар Хамза Шафкат мэдэгдэв.
Тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэл болох Балучийн чөлөөлөх арми (BLA) халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ.
Дэлбэрэлт хотын төв вокзалд өглөөний 9 цагийн үед болсон гэж цагдаагийн ахлах ахлагч Мухаммед Балоч мэдэгдэв.
Аюулгүй байдлын албаныхан хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Тус мужийн Ерөнхий сайд Сарфраз Бугти уг хэргийн талаар мөрдөн байцаалт явуулахыг тушаасан байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)