АНУ-ын Вайоминг мужийн баруун хойд хэсэгт орших Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жуулчид, биологичид, мэргэжлийн гэрэл зурагчдын олон арван жилийн турш хайрлаж ирсэн алдарт саарал баавгай Вайоминг мужийн баруун хэсэгт машинд дайруулж амиа алджээ.
"Гризли №399" нэртэй уг баавгай мягмар гаргийн шөнө Жексоноос өмнө зүгт орших Могойн голын хавцалд хурдны зам дээр алагдсан гэж цэцэрлэгт хүрээлэнгийн албаны хүмүүс лхагва гарагт мэдэгдэв.
28 настай байсан тэрбээр Йеллоустоуны экосистем дэх хамгийн эртний үрждэг эмэгчин баавгай байв. Жил бүрийн хавар зэрлэг ан амьтан сонирхогчид түүнийг өвөлдөө хэдэн бамбарууш төрүүлснийг харахаар үүрнээсээ гарч ирэхийг нь хүлээдэг байв.
Түүний чихэнд буй эмнэсэн тэмдэг дээр "339 гэх тэмдэглэгээ байдаг бөгөөд үүгээр нь нэрлэсэн аж. Түүнтэй Гранд Тетон дахь замын ойролцоо таарсан хэн боловч замын түгжрэл үүссэн эсэхийг үл харгалзан бишрэн үздэг байжээ.
Түүний хүмүүст ойр, элэгсэд байдаг шалтгааныг эрдэмтэд эрэгчин баавгайнуудаас бамбаруушуудаа хамгаалах оролдлого гэж тайлбарладаг. Учир нь зарим эрэгчин баавгайнууд түүнтэй эвцэлдэхийн тулд бамбаруушуудыг нь хөнөөх эрсдэлтэй аж.
Мэдэгдэлд дурдсанаар, түүнтэй хамт нэг бамбарууш нь алагдсан гэнэ. Мөргөсөн жолооч гэмтэлгүй. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Л.Баяр