Нэмэгдсэн өртгийн албан татвар НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр (2024.10.16) явагдлаа.
Сугалааны тохирлоор 30-60 мянган төгрөгийн 39,952 азтан, 40-100 мянган төгрөгийн 4019 азтан, 60-500 мянган төгрөгийн 381 азтан, 100 мянга- 5 сая төгрөгийн 51 азтан, 500 мянга- 10 сая төгрөгийн гурван азтан, 5-30 сая төгрөгийн нэг азтан тус тус тодров.
Энэ удаагийн тохиролд 2024 оны есдүгээр сарын 1-нээс 30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,614,553 баримтыг оролцуулсан юм.
Сугалааны урамшуулалд,
-
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг.