Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог” чиглэлийн замналыг хаажээ. Энэ нь нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг бууруулах зорилготой аж. Түүнчлэн өнөөдрөөс М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн М:4 чиглэлийг сонгон үйлчлүүлнэ үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.