ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын сонгуулийн саналын 15 орчим хувийн саналыг ХҮН нам авсан байна. Бусад нам тодорхой хэмжээний саналыг авч үр дүнтэй ажиллалаа. Ер нь шударга сонгуульд хэрхэн оролцох, өрсөлдөх тэр зарчмаар оролцлоо. Үүндээ мөн тохирсон саналаа авлаа. ХҮН намын нэр дэвшигчид шударгаар сонгуульд яаж өрсөлддөгийг харууллаа. Хамгийн гол нь хотоо хөгжүүлье, эмх цэгцтэй тайван сайхан орчинд амьдаръя гэсэн нэг зорилготой. Тийм болохоор та бүхнийг амласан хэлснийгээ заавал гүйцэлдүүлээсэй, 2020 оных шигээ яаж ялан гарсантай адил элдэв шалтаг тоочихгүйгээр метрогоо барь, дүүжин тээврээ барь, агаарын бохирдлоо бууруул, түгжрэлийг арилга гэсэн шахалтыг өгсөөр байх болно" гэв.
Сэтгэгдэл (1)