Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байгаа тул пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.
Намар есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Иймд ногоон бүсэд зорчихдоо ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй гэж ОБЕГ-аас мэдээлэв.