Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр ургац хураалтын ажил 44-85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
Тэгвэл аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 257.49 мянган га талбайгаас 335.7 мянган тонн үр тариа, үүнээс 234.53 мянган га талбайгаас 302.34 мянган тонн улаанбуудай, 16.18 мянган га талбайгаас 212.4 мянган тонн төмс, 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо, 33.69 мянган га талбайгаас 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га талбайгаас 25.25 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.