Тавантолгой түлш компанийн шуурхай хурал болж, дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Зүүн үйлдвэрийн 2-р цехийн шугам жигдрүүлэх ажлыг аравдугаар сарын 10 гэхэд бүрэн дуусгах, тус үйлдвэрийн 3-р цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн шахмал түлшний түүхий эд мидлингүүдийн дээжийг хөндлөнгийн лабораторит өгч шинжлүүлэх үүрэг өгчээ.