Эрдэнэт хотын Засвар механикын завод, Үйлдвэр технологийн паркыг түшиглэн Монголын анхны машин үйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулах судалгаа хийгдэж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.
"Эрдэнэт машин цогцолбор"-ын ерөнхий төлөвлөгөөгөөр 53.4 га талбайд ачааны машин, вагон, автобус, төмөр зам, гал унтраах ангийг барьж байгуулахаар төвөвлөсөн.
Үүнтэй холбогдуулан УУХҮЯ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр энэ оны зургадугаар сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулаад байна. “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэрийг байгуулбал 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гаргажээ.
Л.Баяр