Монгол улсын орон нутгийн засаг захиргааны ээлжит сонгуулийн саналт хураалт энэ сарын 11-нд болно. Улмаар хуульд заасны дагуу 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Тодруулбал, дээрх өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй.
Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм.
Л.Баяр