Иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаал гарсан байна. Энэ хүрээнд Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж, Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчилжээ. Тодруулбал, тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл явж, иргэдэд үйлчлэх аж.