Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс Каннын шагналт "Баавгай болохсон" киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад явуулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь олны шүүмжлэлд өртөж, улмаар олон нийт шаардах гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зөвлөл нь өчигдөр хуралдаж, өнөөдөр киноны найруулагч П.Золжаргал руу албан бичгээр шаардлагын хариуг хүргүүлжээ. Уг албан бичигт Оскарын анхан шатны шалгаруулалтад "Баавгай болохсон" киног оролцуулахаар шийдвэрлэсэн талаар дурдсан байна. "Баавгай болохсон" кино нь 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Гадаад хэл дээрх шилдэг зино" төрөлд өрсөлдөнө.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)