А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэл, А0503 дугаартай Чойбалсан-Сүмбэр чиглэлийн Хэрлэн дээд гүүр, Хэрлэн доод гүүрний усны түвшин дээшилж үерийн хэмжээнд хүрсэн байна.
А2201 дугаартай Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн хайрган хучилттай авто замын даланг ус давах магадлалтай байгаа тул дээрх чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг Зам Тээврийн Хөгжлийн Төвөөс анхаарууллаа.
Харин А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 576-578 км-т угаагдсан хөвөөг шинэчлэн засах, хажуу налуугийн угаагдсан урссан хэсгүүдэд зөөврөөр дүүргэлтийн материал хийж, хэлбэржүүлэх ажлууд хийж байгаа гэв.