Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Словени улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Үүнтэй холбоотой зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.