“Даншиг наадам-Хүрээ цам” наадам наймдугаар сарын 3, 4-нд болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүрээ цам даншиг наадмыг 2015 оноос сэргээн, соёл шашин, аялал жуулчлалын томоохон наадам болгож, жуулчдыг татах зорилгоор зохион байгууулах болсон. Монголын шашин, өв соёл, урлагийг гадаадын жуулчдад сурталчилж буй наадам юм. Наадмын үеэр:
- Лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн
- Унзад, голч нарын тэмцээн
- Очирваанийн тахилгат Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны олон зан үйлүүдийг наадамчдад сонирхуулна.
Мөн монголчуудын уламжлал эрийн гурван наадам хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа болон морьт харвааны тэмцээн зохион байгуулна" гэв.
Сэтгэгдэл (1)