Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун жигүүрийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Балж, Улз, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Сэлэнгэ, өврийн Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдсэн байна.
Мөн Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Эг, Ерөө, Сэлэнгэ зэрэг гол үерийн түвшнийг 5-45 см, Туул, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөрморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшнийг 5-70 см давжээ.
Долоодугаар сарын 29-нд Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 18 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 7 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялж амарч яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл (1)