2024 оны долоодугаар сарын 29-ний 01:22:50 цагт Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.34, 96.59.
2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.