Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2024 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тухайлбал, Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.