Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-ний өдөр болох товтой байсан ч нэг хоногоор хойшилж, 18-20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар болжээ.
35 дахь удаагийн номын баяраар өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын гэрэлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран тухайн жагсаалтыг гаргасан байна.