Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаан байв. Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Завхан, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.