Говь-Алтай аймгийн нутагт дахин газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойд зүгт 11 км-т тавдугаар сарын 13-ны 04:35:18 цагт газар хөдөллөө. Газар хөдөлтийн хүч нь 3.8 магнитуд байсан болохыг Говь-Алтай Онцгой Байдлын газраас мэдээллээ.