ТББ-ын төлөөллүүд нэгдэж, 230.000 болон 70.000 сонгуулийн царцааг шалгуулах асуудлаар Тагнуулын Ерөнхий Газарт албан шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр АН-ын дэд дарга Ж.Баярмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм. Энэ бол маш том дүн.
Ганцхан сарын дотор энэ хэмжээний хүн шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь сэжигтэй санагдаж байгаа юм.
Мөн 2024 он гарсаар дөрвөн сарын хугацаанд 70 мянган хүн шилжилт хийсэн байна. Өмнөх сонгуулиудаар үргэлж ийм луйвар гардаг байсан. Тиймээс Тагнуулын Ерөнхий газарт хандаж байна" гэв.