Олон улс, улсын чанартай бүх чиглэлийн авто замд засварын ажил эхэлжээ. Тодруулбал Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгааг ЗТХТ-өөс мэдээллээ.
Засварын хүрээнд хийгдэж буй ажлууд:
- Авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнах
- Авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа,
- Хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг солих
- Шинээр тэмдэг суурилуулах,
- Авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх,
- Сайжруулсан шороон замыг автогрейдэрээр хусаж хэлбэржүүлэх. Зам засварын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байгаа аж.