Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 10,11,13-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Хур тунадас 10-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 09, 10-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 6, 7, 11, 12-нд дулаахан шөнөдөө +5....+10 градус, өдөртөө +23....+28 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +1....+6 градус, өдөртөө +12....+17 градус дулаан байна.