Авто тээврээр энэ оны эхний улиралд 26.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 (87.6 хувь) сая тонноор нэмэгдсэн байна.
Авто тээврээр дээрх хугацаанд давхардсан тоогоор 31.8 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (4.1 хувь) сая хүнээр нэмэгдэв.
Ингэхдээ ачаа тээвэр өмнөх улирлынхаас 4.9 (23.1 хувь) сая тонноор нэмэгдэж, зорчигчид 5.7 (15.1 хувь) сая хүнээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.