Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 47 км, Дэлгэр сумын төвөөс баруун урд зүгт 47 км, Халиун сумын төвөөс зүүн хойд зүгт 57 км зайд Улаанбаатарын 15.20 цагт болжээ. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.