Монгол Улсын Үндэсний Номын Сан 1951 онд ашиглалтад орсон одоогийн Төв байрандаа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Харин тавдугаар сард нээлтээ хийх шинэ салбар нь Нийтийн номын сан болж ажиллах юм.
Ташрамд дурдахад, анх 2008 онд шинэ байрны асуудлыг ярьж эхэлсэн ч түүнээс хойш зургаан жилийн дараа барилгын ажил албан ёсоор эхэлсэн аж. Гэвч санхүүгийн хүндрэлээс үүдэн зогсонги байдалд орж, улмаар 2017 оноос барилгын ажил эрчимжиж байлаа.