Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг цахим хуудсаараа дамжуулан "1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон" гэж мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг газар дээр нь очиж бодит байдалтай танилцан, мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл (3)