Тавдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Хур тунадас:
25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 24-26-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.