Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулна.
Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, судлаач, МУИС-ийн гэрээт дэд профессор, Хууль зүйн доктор Ц.Цогт болон ХЭҮК, ХЗДХ-ийн яамны холбогдох албан тушаалтан, Монголын хуульчдын холбооны төлөөлөл оролцоно.
Хэлэлцүүлэг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд болно.