Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. Нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх аж. Тодруулбал, бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардана. Ням гаргийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах юм. Уг шууд нислэг нь Монгол Улс төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож байна.