Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулагдсан. Тус шалгалтад 35,680 суралцагч бүртгүүлснээс 33,361 нь хамрагдсан байна. Шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 19-нд гарч, цахим системд байршсан юм.
"Монгол хэл бичгийн шалгалтад 57 шалгуулагч 800 оноо авсан. Харин 5,389 шалгуулагч буюу 16 хувь босго болох 400 оноондоо хүрч чадаагүй" гэдгийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.
Харин наймдугаар сарын 17-нд болох дахин шалгалтад хамрагдаж, оноогоо ахиулснаар их, дээд сургуульд элсэн суралцах боломж нь нээгдэх аж.