Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын байшинг нураана хэмээн НЗД-ын даргын орлогч О.Номинчимэг мэдэгдсэн байна.
Тэрбээр "1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна.
Зочид буудлын нэгдүгээр давхрыг Б.Жаргалсайхан, Номингийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж, түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад татвар төлдөггүй. Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна" гэжээ.
Сэтгэгдэл (2)