"Олон улсын эх дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн түүхтэй.
Энэ жилийн тухайд “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэдэг байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай.
Харин манай улсад Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар Монгол орны нөхцөл байдлыг ярилцах юм.