УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хурандаа Д.Оюунбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, газрын зөвшөөрөлгүй буусан 388 өрх байна. Эдгээр айлуудад нүүх шаардлага хүргүүлсэн ч зарим нь эсэрүүцсэн. Иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатай байна. Нэг л өдөр үер болох эрсдэлтэй" гэв.