УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. 21 аймагт жирэмсэн эх 2556, 0-5 насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин иргэн байгаа талаарх судалгаа бий. Тиймээс малчин өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж байна" гэв.