Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 59,548,758 төгрөгөөр майонез худалдан авах тухай тендер зарлажээ.
Тендерийн материалыг энэ сарын 9-ний өдөр хүртэл хүлээн авна хэмээн хугацаа заажээ.
Одоогоор тус тендерийн материалд хамаарах ТЭЗҮ-ийн тооцоолол цахим хуудсанд байршаагүй байна. Хэдэн кг майонез авахыг тооцоолж үзвэл, Улаанбаатар хотод нэг кг майонез дунджаар найман мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл 59 саяар майонез авна гэвэл 7375 кг буюу 7тн 375кг майонез худалдан авахаар байна.
Сэтгэгдэл (7)