Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс дахин нэмэгдэнэ. Үүнд тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх бол цалинг хоёр байдлаар нэмэх юм. Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Мөн орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчидад олгож эхлэх юм. Нийт цалин, тэтгэвэрийн нэмэгдэлд энэ жил 881 тэрбум төгрөг зарцуулах юм.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
- Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Сэтгэгдэл (1)