09:00-12:00 цагт: “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны дүнг МҮХАҮТ-д танилцуулна.
10:00 цагт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Цаг уур, орчны шинжилгээний газарт. Хурлаар Усны газраас явуулсан хяналт шалгалтаар Зайсан орчмын 5 хотхоны крантнаас авсан усны шинжилгээгээр өтгөнд байдаг бактер илэрсэн тухай мэдээлэл хүргэх болно. Утас 9404-4104.
10:00 цагт: УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрс олборлолт, худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт: Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ. ЗМ сонины мэдээллийн төвд.
11:30 цагт: Боловсролын зээлийн сантай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж АН-ын гишүүдээс мэдээлэл хийнэ. ЗМ сонины мэдээллийн төвд.