Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 08.30-12.30 цагийн хооронд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж зам хаана. Тухайлбал,
14.00-14.30 цагийн хооронд
- "Чингисийн өргөн чөлөө"
15.15-15.30 цагийн хооронд
- "Чингисийн өргөн чөлөө"
- “Бага тойруу"
18.15-20.30 цагийн хооронд
- "Олимпын гудамж"
- “Их монгол улсын гудамж" орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна гэж ТЦА-наас зөвлөлөө.