ӨMӨ30-ны нийслэл Хөх хотод энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж буй Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үүнээс Монгол улсаас 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, нутгийнхаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж байгаа юм. Тус экспог Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн хотхоны 92000м.кв талбайд зохион байгуулж байна.